Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа.
2023 оны есдүгээр сард инфляц 10.1 хувьтай гарсан байна. Үүний 4.6 нэгж буюу 46.1 хувьд нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нөлөөлсөн байна. Тухайлбал, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 17,4 хувиар, согтууруулах ундаа, тамхины үнэ 6,8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
2023 оны 9 дүгээр сард суурь Инфляц 37.5 хувь, хүнсний бүлэг 55.5 хувиар өссөн байна. Үүнээс:
5.5%-ИЙГ ХҮНСНИЙ БАРАА. Үүн дотор талх, гурил будаа 77.8%, мах, махан бүтээгдэхүүн 34.8%, төрөл бүрийн тос 2 дахин өссөн нь хамгийн өндөр байна.
57.5%-ИЙГ ЗОЧИД БУУДАЛ, НИЙТИЙН ХООЛ. Үүн дотор нийтийн хоол 57.9% байна.
56.3%-ИЙГ БУСАД БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ. Үүн дотор ахуйн хэрэглээний бараа, үйлчилгээ 59.5%-ийг тус тус эзэлж байна.