"Ханжоу 2022" Азийн наадамд ойрын зай буюу 400м-т улсынхаа рекордыг шинэчилсэн Хөнгөн атлетикийн тамирчин, ОУХМ Б.Солонготой ярилцлаа.
Намйдугаар ангиасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж хөнгөн атлетикийн тамирчин, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Солонго саяхан болсон Азийн наадмаар улсынхаа рекордыг 57.69 байсныг 56.79 болгон1 секундээр эвдсэн юм. Тэрбээр дунд сургуулиасаа эхлэн энэ л спортоор тасралтгүй хичээллэн тэмцээн уралдаанд оролцож байна. ОУХМ Б.Солонго ойрын зайн гүйлт буюу 200м болон 400м-т уралддаг.
Анх түүнийг ээж нь волейболын спортын төрлөөр хичээллүүлэх зорилготой хөнгөн атлетикийн төрлөөр суурийг нь тавихаар багш дасгалжуулагч дээр дагуулан очжээ. Гэтэл түүний багш нь хөнгөн атлетикийн төрлөөр хичээллэхэд илүү авьяастай, бие бялдрын хувьд ч гүйлтэд тохирсон байна хэмээн сонгон авчээ.
Хөнгөн атлетикийн тамирчдын энэ оны тэмцээн уралдаан бүгд явагдаад өндөрлөжээ. Харин 2024 оны 2-р сард Б.Солонго танхимын Ази тивийн АШТ-д оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тэрбээр хөнгөн атлетикийн спортыг нэг үгээр илэрхийлбэл маш хөнгөн. Тамирчид нь спортынхоо нэртэй дүйцэхүй маш хөнгөн бие физиологитой байдаг. Мөн энэ спортоор хичээллээд авдаг мэдрэмж, кайф гэвэл үгээр хэлэхийн аргагүй гоё байдаг. Эрүүлбие махбодийг өөртөө бий болгоод зогсохгүй, тогтмол хөдөлгөөн дасгал хийж байна. Гүйж байх үедээ маш их өөртөө итгэлтэй тийм л сайхан мэдрэмжийг авдаг хэмээн ярьж байлаа.
Спортын тамирчин болсондоо маш их баярлаж явдаг Б.Солонго удахгүй олон шилдэг амжилтын эзэн болохоор зорьж яваагаа илэрхийлсэн юм.