Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар өнгөрсөн сарын 24-ний өдрийн 19:00 цагийн орчим дөрвөн хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болжээ. Тэд аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т байсан байна.
ОБЕГ хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс өнгөрсөн сарын 29-нд 12:40 цагт хүлээн авчээ.
Эрэн хайх ажиллагааг тухайн өдрөөс энэ сарын 1-нийг дуустал зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байна. Хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь энэ сарын 5-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтсээс 10-ны өдөр тус тус дахин хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 15-ны 11:10 цагаас 18:12 цаг хүртэл “Хушаатын гүүр” гэдэг газраас “Хадан хөндий гэдэг газар хүртэл “Орхон” голын усаар 39 км-т завиар, голын эрэг дагуу 7 км-т явганаар, автомашинтай 22 км-т явуулжээ.