Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын 3х3 сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа Дэлхийн “Их дуулга” тэмцээний аварга баг тодорлоо.
Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг Их дуулга тэмцээнд түрүүлэн аваргын цомын эзэд болж байна. “Shanghai World Tour” тэмцээнд тэд амжилттай оролцож финалын тоглолтод хамгийн хүчтэй өрсөлдөгч буюу Сербийн Лиман багийг 21:19 онооны харьцаатай хожиж, түүх бичлээ.
Тус тэмцээн нь Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн түвшний хамгийн том өрсөлдөөн юм. Олон жилийн нөр их хөдөлмөр, тууштай бэлтгэл сургуулилт, зөв баг болон нэгдэж нийлж чадсаны үр дүнд ийн тус тэмцээний аваргын цомыг өргөж байна.
Баяр хүргэе.