“Кинг Конг” киногоороо дэлхийд танигдсан жүжигчин Жессика Ланг кино урлагаас гарч, тэтгэвэртээ суух талаараа хэллээ. Ингэхдээ тэрбээр орчин үеийн кино урлаг дахь зарим асуудлыг шүүмжилжээ.
Тэрбээр "Орчин үед хийж байгаа кинонуудын 90 хувийг нь үзмээргүй санагддаг. Ашигт хэт их анхаарах болсон. Улмаар гоо зүй, чанараа алдсан" гэж жүжигчин бүсгүй Телеграф сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Түүнчлэн комикоос сэдэвлэсэн цуврал кинонууд кино урлагийн үндсэн хэв шинжийг алдагдуулж байна гэсэн байна.
Өдгөө 74 настай тэрбээр кино урлагийн салбарт 40 гаруй жилийг өнгөрүүлсэн юм. Комикоос сэдэвлэсэн кинонуудын талаар шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлсэн анхны уран бүтээлч нь Жессика Ланг биш юм. Ирэх долоо хоногт шинэ киноныхоо нээлтийг хийх гэж буй алдарт найруулагч Мартин Скорсес ч мөн комикоос сэдэвлэсэн кинонууд тус салбарт аюул авчирна гэдгийг хэлж байсан удаатай.
SOURCE: LATIMES