“Барби” кино дэлхийг шуугиулж дуусаагүй байхад гол дүрийн жүжигчид дахин хамтрахаар болжээ.
Тодруулбал, Марго Робби болон Райн Гослинг нар “Ocean’s Eleven” кинонд дүр бүтээх болсон талаар продюсер Жосей МкНамара мэдээлсэн байна. Одоогоор кино зохиолын талаарх мэдээлэл хомс байгаа ч үйл явдал нь 1960-аад онд өрнөнө гэж эх сурвалжууд мэдээлж байна. Жүжигчин бүсгүйн өмнө нь дүр бүтээж байсан “Bombshell” киноны найруулагч шинэ уран бүтээлд нь мөн дахин хамтрахаар болжээ.
Алдарт жүжигчин Жорж Клүүнигийн гол дүр бүтээсэн “Ocean’s Eleven” цувралын дараагийн хоёр анги нь мөн гурав, гурван жилийн зайтай бүтээгдсэн байдаг. Мөн “Ocean’s Eight” нэртэй эмэгтэй жүжигчдээс бүрдсэн хувилбар нь мөн кино сонирхогчдоос өндөр үнэлгээ авч байсан юм.
SOURCE: PEOPLE