Танилц: “Их дуулга”-д Монголоос барилдах 16 жүдочийн нэрс

Олон Улсын Олимпын хороо /IOC/ ОХУ-ын олимпын хорооны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүллээ. Мөн Олимпын хөдөлгөөнөөр дамжуулан мөнгө санхүүжилт олгох эрхийг нь хассан гэдгээ ч мэдэгдлээ.


Учир нь ОХУ Украины Луганск, Донецк, Херсон, Запорожье мужийн спортын байгууллагуудыг өөрийнхөө Олимпын хороонд нэгтгэсэн явдал юм. Мөн дээрх 4 муж нь Украины газар нутаг, Украины Олимпын хороонд бүртгэлтэй, Орос Олимпын хууль журмыг зөрчсөн гэсэн шалтгаан хэлж байгаа аж.
2024 оны зуны олимпод Оросын тамирчдыг ОУОХ-ны туган дор оролцуулах эсэхээ тохиромжтой цагт нь шийдвэрлэнэ гэж мэдээлжээ.






