Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНФУ-ын ерөнхийлөгч Э.Макроны урилгаар албан айлчлал хийж буй.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн Газар уул уурхайн хайгуул, геологийн чиглэлээр БНФУ-ын Орано компанитай хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Монголын талаас "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, БНФУ-ын талаас “Орано групп”-ийн ерөнхий захирал Клод Имовен хамтран баталжээ.
Уг гэрээ нь 47 жилийн турш гурван үе шаттай үргэлжлэх юм. 2024 онд уран боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхлэх бол, 2028 онд үйлдвэр нь ашиглалтад орно. Харин төсөл хэрэгжих сүүлийн есөн жилд байгалийн нөхөн сэргээлтийн ажил хийхээр тусгажээ.
Уран боловсруулах үйлдвэрийн жилийн нийт ашиг 367 сая ам.доллар. Үүнээс 131 сая ам.доллар нь цэвэр ашиг байхаар тооцсон байна. Улмаар Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.долларын татвар төлөх юм.
Ц.Батзул