Билл Акман тэргүүтэй хэд хэдэн тэрбумтнууд Харвардын их сургуулийн удирдлагуудыг, Израилийн эсрэг мэдэгдэл гаргасан оюутнуудын нэрийг зарлахыг хүслээ. Билл Акман X хуудаснаа “Террорист үйлдлийг дэмжиж байгаа хүмүүсийг нууж хэрхэвч болохгүй” гэсэн байна. Тэд оюутнуудыг мөн хар жагсаалтад оруулахыг хүсэж байгаа гэнэ. Уг мэдэгдлийг бичихэд оролцсон оюутнуудыг ажилд авахыг хориглох тухай уриалгыг Билл Акман бусад бизнес эрхлэгч, компаниудад уриалаад буй. Одоогоор “FabFitHun”,”EasyHealth”, “Dovehill Capital Management” зэрэг компаниуд түүний уриалгыг дэмжихээ илэрхийлээд байна. Гэхдээ тэднээс өөр бодолтой хүмүүс бас бий. Тухайлбал, оюутнуудын нэрийг зарлах нь тэдэнд аюул учруулж болзошгүйгээс гадна оюутнуудын ялгаатай үзэл бодолд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Харвардын их сургуулийн профессор Лоуренс Трайб CNN агентлагт ярилцлага өгөхдөө “Анхандаа би Билл Акмантай санал нэгдэж байсан ч одоо бодол минь өөрчлөгдсөн. Яг үнэндээ энэ кампанит ажилд оролцож, гарын үсэг зурсан оюутнууд юунд орж байгаагаа ч мэдээгүй байх. Зарим нь ийм утгатай мэдэгдэл байсныг мэдээгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий тэд ийм кампанит ажилд оролцсон нь гэнэн, тэнэг үйлдэл байсан ч үүнийх нь төлөө шийтгэх нь хэтийдсэн гэж бодож байна” гэжээ.
Мөн бизнес эрхлэгч, компанийн захирлууд энэ мэдэгдэл гарсан явдалд Харвардын их сургуулийн захирал, багш нарыг буруутгах ёстой, оюутнуудын аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй гэсэн юм. Харвардын их сургуульд суралцдаг 30 орчим оюутны хийсэн уг мэдэгдэлд “Ойрх Дорнодын бүс нутагт болж байгаа мөргөлдөөнд Израилийг бүхэлд нь буруутаж байгаа бөгөөд Газын зурваст амьдарч байгаа сая сая Палестинчууд задгай шоронд амьдарч байна” хэмээгээд Харвардын их сургуулийг Палестинчуудыг устгаж байгаа халдлагын эсрэг үйлдэл хийхийг уриалжээ.
SOURCE: CNN