Өчигдөр буюу 10-р сарын 11-ний өдөр Hi Sainuu түрээсийн дугуйн компани үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Мэдэгдэл гарснаас хойш 15 мянга орчим дагагчтай цахим хуудас нь устаж, хэрэглэгчийн үйлчилгээний утас нь холбогдохоо больсон байна. Цэнэглэлт хийсэн мөнгөө буцааж авах талаар гаргасан мэдэгдэлдээ дурдаагүй бөгөөд иргэд мөнгөө буцааж авах тухай тус компанийн хэрэглэгчдийн группэд идэвхтэй ярилцаж, цагдаад хандахаар болжээ.
Түрээсийн дугуй тус бүр нь 720 мянган төгрөгийн үнэтэй байсан бөгөөд үйлчилгээнд гаргасан 1000 дугуйнаас 400 орчим нь тоногдсон байна. Ашиглалтад оруулсан нийт дугуйны тал хувь нь эвдэрсэн гэсэн үг юм.
Түрээсийн дугуйн үйлчилгээ нь нийслэлийн түгжрэлийн эсрэг шийдлүүдийн нэг байсан юм.