Улаанбаатар орчимд угаар, газ үнэртэж буй талаар олон нийт хэлж байна. Энэ нь үйлдвэрийн осол, дэлбэрэлтээс үүдэлтэй гэх мэдээлэл цахим сүлжээнд гараад байгаа юм. Харин ОБЕГ-т ямар нэгэн үйлдвэрийн осол, дэлбэрэлтийн талаарх дуудлага ирээгүй гэх мэдээллийг өгч буй юм.
Эл асуудлын шалтгааныг олохоор Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төв ажиллаж эхэлжээ.
Мөн БЗД-ийн албан ёсны фэйсбүүк хуудсанд дараах мэдээллийг байршуулжээ.
"Баянзүрх, Хан-Уул дүүргийн айл өрхийн агааржуулалтаар дамжиж ГАЗ шиг зүйл үнэртэж байгаа талаар дүүргийн Онцгой байдлын хэлтэст тасралтгүй дуудлага ирсээр байна. Зарим хэвлэл мэдээлэлд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн учраас ийм үнэр тархсан талаар мэдээллээд байна.
1. Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн талаар мэргэжлийн байгууллагад дуудлага ирээгүй.
2. Айл өрхийн агааржуулалтаар дамжиж үнэртэж байгаа зүйл нь ГАЗ биш. ГАЗ нь агаарт удаан тогтох, үнэртэх боломжгүй.
3. Яг юунаас болж ГАЗ мэт үнэр үнэртэж буй талаар мэргэжлийн байгууллагаас ажилласаар байна. Дүгнэлт, мэдээлэл гарсан даруйд та бүхэнд мэдээлэл хүргэх болно"