Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гэмт хэрэгт тооцож, дөрвөн ялын сонголтоор шийдвэрлэхээр болжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 1-3 жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 450 мянгаас 2.7 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлүүлэх өөрчлөлтийг боловсрууллаа.
Мөн ял шийтгэл эдлээд гарч ирсэн этгээд дахин энэ зөрчлөө гаргавал энэ үйлдлийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, хорих ялын хэмжээ 2 жил хугацаагаар, торгууль нь нэмэгдэнэ. Зорчих эрхийг нь мөн хоёр жилээр хасна. Давтан гаргаад байвал ялын бодлого чангарна.
Тээврийн хэрэгслийг согтуурсан мансуурсан үедээ барьж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулвал 3-5 жил, хүнд гэмтэл учруулвал 5-8 жил, хүний амь нас хохироовол бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасна гэлээ.