Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил, Булган аймаг “Аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “ Намрын ногоон өдрүүд “ намрын нээлттэй үйл ажиллагааг Улаанбаатар хотноо 2023 оны 10 сарын 13-14 ны өдрүүдэд Сүхбаатар талбайд зохион байгуулах гэж байна.
Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Намрын ногоон өдрүүд , AIRAGDAY” намрын үзэсгэлэн худалдааны арга хэмжээг жил бүр Улаанбаатар хотын жанжин Д.Сүхбаатарын талбайд аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгч болон ногоочид, малчдын борлуулалтыг дэмжиж, нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, айраг цагаан идээгээр хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор та бүхэндээ хүргэж ирсэн билээ.
Иймд Анхдагч Алдартны нутгийн шимт хөрснөө сэтгэл зүрхээ шингээн тариалсан шинэ хүнсний ногоо, чимчигнэсэн айргийг амтлах налгар Намрын үзэсгэлэн худалдаанд Нийслэлчүүд та бүхнийгээ өргөнөөр оролцохыг урьж байна.
Булганхангайн намрын ногоон өдөрт тавтай морил
Зохион байгуулагч: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар
Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим