Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК,
- Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,
- Барилга, хот байгуулалтын яам,
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,
- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар,
- Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудад ажиллав.
Авлигын эсрэг сургалтад 370 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.