Хятад улс ойрын жилүүдэд сансрын станцаа гурваас зургаан модуль болгон өргөтгөхөөр төлөвлөж байгаа талаар хэвлэлүүд онцолж байна. Олон улсын сансрын станцын ашиглалтын хугацаа дуусах дөхөж байгаа тул Хятад улс бусад улсын сансрын нисгэгчдийг өөрсдийнх нь сансар судлал дахь үйл ажиллагаатай хамтрахыг санал болгож байна.
Хятадын сансрын станцын ашиглалтын хугацаа 15 жилээс илүү байх болно гэж Хятадын сансрын технологийн академийн албан тушаалтан лхагва гарагт Азербайжаны нийслэл Бакуд болсон Олон улсын сансрын нисгэгчдийн 74-р их хуралд мэдэгджээ.
Тяньгун буюу Хятадаар Тэнгэрийн ордон гэгддэг сансрын станцаа Хятад улс бага тойрог замд 450 км хүртэлх өндөрт барьж буй. Хятадын өөрөө бүтээсэн уг сансрын станц нь 2022 оны сүүлээс эхлэн бүрэн ашиглалтад орсон ба гурван сансрын нисгэгч байх багтаамжтай. Харин зургаан модуль болгон өргөжүүлсний дараа Тяньгун 180 метр тонн жинтэй болох юм. Гэсэн ч долоон сансрын нисгэгчээс бүрдсэн багийн багтаамжтай ОУСС-ын массын дөнгөж 40%-д л хүрэх юм байна. Гэвч 20 гаруй жилийн турш тойрог замд байсан ОУСС-ыг 2030 оноос хойш ашиглалтаас гаргах төлөвтэй байгаа бөгөөд тэр үед Хятад улс "сансрын томоохон гүрэн" болно гэдгээ мэдэгдэж байсан удаатай.
SOURCE: TBSNEWS