Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор төсвөөс гаргах, шууд зардал бага гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Жишээ нь УИХ-ын гишүүний тоо нэмэгдэх тул сандал ширээ шинээр авна. Зандан модоор хийдэг уг сандал ширээг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын парламент бэлэглэхээр болсон байна. Тус улсын Үндэсний ассамблейн дарга энэ онд манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссоор энэ асуудлыг шийджээ. Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө багтаад сандлууд ирэх юм байна.