Жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр Монголын Буудлага спортын хамт олны баярын өдөр тохиодог. Учир нь 10 оноо бол тэдэнд маш том үнэ цэнтэй, утга учиртай тоо юм. Өнөөдрийн байдлаар Монголын буудлага спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар МУГД Л.Ундралбат, урт бууны дасгалжуулагчаар ОУХМ Ж.Ганхуяг нар ажиллаж байна.
Буудлага спортын баг тамирчдын томоохон амжилтуудаас дурьдвал:
“Барселон-1992” зуны олимпын наадмаас Д.Мөнхбаяр спорт гар бууны төрөлд хүрэл медаль, “Бээжин-2008” зуны олимпын наадмаас О.Гүндэгмаа спорт гар буун төрөлд мөнгөн медаль мөн олимдын рекордыг шинэчлэн тогтоосон. 1998 онд буудлага спортоор анхны дэлхийн аваргын алтан медалийг Д.Мөнхбаяр эх орондоо авчирч байсан бол 2010 онд залуучуудын ДАШТ-ээс Ц.Хонгорзул алт, 2014 онд Хөвгүүд баг тамирчид стандарт гар бууны төрөлд алтан медаль, 2022 онд Египетэд болсон ДАШТ-ээс том калибр гар бууны дасгалд Ц.Мөнхзул алтан медалийн тус тус хүртэж байсан түүхтэй.
Харин Азийн наадамд монгол улсын буудагчид оролцож байсан түүх сөхвөл Японы Хирошимад 1994 онд болсон Азийн наадмаас Д.Мөнхбаяр мөнгөн медаль, хувийн төрөлд алт, Энэтхэг улсад болсон “Дели-1982” Азийн наадмаас эрэгтэй урт бууны баг багийн төрөлд алтан медаль тус тус хүртэж байсан түүхтэй. “Парис-2024” зуны олимпын ХХХIII наадам хаяанд ирсэн энэ үед Монгол улсын буудлагын спортын баг тамирчиддаа олимпыг зорих тийзээ амжилттай өвөртлөн өндөр ялалт бахдалтай түүхэн хуудсыг нээхийг ерөөе.