Эцэг эхчүүдийн төлөөлөл хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах хууль яаралтай батлах талаар УИХ-ын дарга Ш.Занданшатар, ХЗДХЯ-ны сайд Б.Энхбаяр нарт шаардлага хүргүүллээ.
Энэ талаар Баянхонгор аймгийн иргэн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, "Би Баянхонгор аймгийн харьяат, таван охинтой, нэг хүүтэй малчин хүн. Манай Галуут сумын иргэн 2021 онд хүүхдээ хүчирхийлээд сая 2023 онд шүүх хурлаар 15 жилийн ял авсан. Энэ хэрэг дээр ажиллаж байсан прокурор, шүүгч нь авлига авсан. Би энэ талаар шүгэл үлээж сахилгын хороонд мэдэгдсэн. Гэтэл тэр сахилгын хорооны дарга нь тэр хэрэг дээр ажилласан шүүгчтэй дунд сургуулийн найзууд байсан. Гомдлыг маань шийдэхгүй харин ч эсрэгээрээ шүүгчээ хамгаалаад өнгөрсөн. Одоо миний цүнхэнд хууль зөрчсөн байгууллага, шүүгч, прокуроруудын мэдээлэл, баримт байна. Хууль хэрэгжсэн бол тэр охин өнөөдөр амьд байх байсан. Энэ төрлийн гэмт хэрэгтэнд 25 жилийн ял өгөөч ээ.
Гэмт хэрэг хийсэн хүний мэдээлэл, зураг хөргийг нь ил болгох хэрэгтэй. Зарим хүний эрх хамгаалагч гэх хүмүүс үүнийг эсэргүүцэж буйг хараад гайхсан. Мөн хүүхэд хүчирхийлсэн хүнийг хэзээ ч өршөөхгүй, хугацаанаас өмнө магадлангаар гаргахгүй байхыг хуульчлах хэрэгтэй байна" гэв.