Дуучин Тейлор Свифтийн "Eras Tour" тоглолтын талаарх кино театруудаар гарахаасаа долоо хоногийн өмнө томоохон амжилт үзүүллээ.
Тодруулбал, борлуулагч компанийн мэдээлснээр урьдчилгаа тасалбарын борлуулалт 100 сая долларыг давжээ. Мөн эрэлт нь "анх зарлагдсан цагаасаа хойш л өндөр үзүүлэлт харуулсан” гэж тус компанийн төлөөллүүд хэлсэн юм.
Энэ киноны борлуулалт нэг өдрийн борлуулалтын дээд амжилтыг эвдэхийн тулд 24 цаг хүрэхгүй хугацааг зарцуулжээ. Ингэснээр Жастин Биберийн "Never say never" киноны борлуулалтын амжилтыг гүйцэж түрүүлсэн түүхэн дэх хамгийн их ашиг орлоготой тоглолтын талаарх кино болж байна.
“Never say never” кино нь 2011 онд 99 сая долларын орлого олсон юм. 2024 оны сүүл хүртэл үргэлжлэх Тэйлор Свифтийн тоглолт ч мөн одоог хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд мөн л дэлхийн эдийн засгийг эргэлтэд оруулах хэмжээний амжилт үзүүлээд байгаа юм.
Түүний тоглолтын тасалбарын борлуулалт дэлхий даяар 1.4 тэрбум долларт хүрч, Элтон Жоны хамгийн сүүлийн тоглолтын рекордыг эвдэх өндөр магадлалтай байна.
“Eras” аялан тоглолтын талаарх кино ирэх долоо хоногийн баасан гарагаас эхлэн 100 гаруй орны кино театруудад цацагдаж эхэлнэ.
Эх сурвалж: BBC