Палестины Хамас бүлэг Израилд цохилт өгч, Изриалийн ерөнхий сайд Бэнжамин Нетаняху “дайны нөхцөлд байна” гэж зарлалаа. 300 гаруй израиль хүн амиа алдсан гэж Израилийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн бол Израилийн хариу цохилтын улмаас Газын зурваст дор хаяж 232 хүн амиа алдсан гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.
Хамас бүлэглэл олон тооны энгийн иргэн болон цэргүүдийг барьцаалсан бөгөөд ажиллагаа эхэлснээс хойш хэдэн цагийн дараа Израилийн өмнөд хэсэгт тулаан үргэлжилсээр байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "Хамасын алан хядагчид Израилийн эсрэг хийсэн аймшигт халдлага" гэж уг үйлдлийг тодотгож, "Израиль өөрийгөө болон ард түмнээ хамгаалах эрхтэй" гэсэн юм. Тэрбээр мөн "Миний засаг захиргаа Израилийн аюулгүй байдлыг дэмжихээ зогсоохгүй” гэжээ.
Энэ мөргөлдөөн Хамас болон Израилийн хооронд сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хамгийн их цус урсгасан үйл явдал болж байна. Израилийн талд дайралтын талаарх ямар ч анхааруулга ирээгүй бөгөөд маш гэнэтийн, энгийн иргэдийг онилсон, өмнө нь огт болж байгаагүй дайралт болж байна гэж шинжээчид бичиж байна.
Эх сурвалж: CNN