Либертари намын анхдугаар их хурал зохион байгуулах талаар мэдээллээ.
Либертари намын дарга Д.Амартүвшин “Монголын улс төрийг харахад улс төрийн намууд хэдий баруун, зүүний гэж дүрэмдээ бичсэн боловч амьдрал дээр бараг бүгдээрээ зүүний намууд болсон байна. Монголд баланс нь алдагдсан байна. Бусад улсад орнуудын барууны нам нь гарч ирээд барууны бодлого хэрэгжүүлээд, зүүний нам нь гарч ирээд, зүүний бодлого хэрэгжүүлдэг бол манайд аль ч нам гарсан зүүний бодлого явуулж байна. Баланс алдагдахаар улс орны эдийн засаг сүйрэл рүүгээ явдаг. Дээрээс нь томорсон төрийн эрх мэдэл, төсвөөр дамжуулан авлигал, цавчаанд идэгддэг юм байна. Бид энэ томорсон төсөв, хавтгайруулсан халамжийг багасгана гэдэг зорилт тавин, бизнесээ хийгээд, бор зүрхээрээ амьдралаа болгож байгаа хүмүүстээ илүү их боломж олгож, төрийн дарамтыг багасгаач гэдэг зорилгоор Либертари намыг байгуулсан.
Манай нам цэвэр барууны үзэл санааг бодлогоо болгож байна.
Аравдугаар сарын 10-нд манай намын анхдугаар их хурал болно” гэв.