Контент бүтээгч Маамбаярын Ганбаяр буюу Гремикс Монголын анхны сая дагагчтай инфлүүнсэр боллоо. Түүнийг 2018 онд 100 мянган хүн дагаж, "Silver Play Button"-ий эзэн болгож байв.
М.Ганбаяр нь их сургуульд суралцаж байхдаа Youtube дээр Gameplay төрлийн видео бичлэгүүд хийж эхэлсэн ба хүмүүст түүний видео болон видео тоглоом тоглож байхдаа гаргадаг хариу үйлдлүүд нь таалагдаж эхэлсэн тул түүний видеонууд Монгол улсад алдартай болжээ. Эхэн үед хийсэн бичлэгүүд нь төдийлөн олонд хүрээгүй ч одоо сая дагагч, үзэгчтэй боллоо.
Тэр видео хийхийн хажуугаар хэд хэдэн кинонд тоглооп амжсан. 2018 онд оролцсон анхны уран бүтээлүүд болох "ОРК", "Сүүлчийн Монита", мөн 2019 онд "Би эмээ болохгүй" кинонуудад тус тус дүр бүтээж байсан юм. 2020 оны нэгдүгээр сард "Хүйтэн байна” нэртэй дуу гаргасан ба энэхүү дуу нь ёжилсон хэв маягтай хөгжилтэй байсан хэдий ч сонсогчдод таалагдаж олон хүнд хүрч чадсан. Уг дуу нь Монголын iTunes -н Chart Top 100 дуунд багтаж байлаа.