Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Олон тооны мал хулгайлсан гэх иргэдэд холбогдох хэргийн шүүх хуралдаан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн шүүхэд өнөөдөр 10 цагт болно.
Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээр хэлэлцэн шүүгдэгч Л.Г-д хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял, Ц.Т-д хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байсан юм. Үүний дараа давж заалдах шатны шүүх хуралдан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон хэргийг Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд буцаах шийдвэр гаргасан. Улмаар эхнэр нөхөр хоёрыг дараагийн шүүх хурал болтол батлан даалтад гаргасан юм.