АН-аас цаг үеийн асуудлаар мэдээллээ.
“Өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, онц байдал зарлах хэмжээнд очсон байна. Монгол улсад хүүхдийн аюулгүй байдлын асуудал улаан гэрэл асаалаа. Хүүхдүүд үнэхээр аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу гэдэгт чанга дуугаар дуу хоолойгоо нийлүүлэх үе ирсэн байна” гэсэн юм.
С.Одонтуяа “Өнөөдөр ярихад ч хүнд сэдэв бол хүүхдийн аюулгүй байдал. Сүүлийн үед хүүхэд алга болох, зам тээврийн осолд орох, хамгаалах байр нь дүүрсэн зэрэг асуудал сүүлийн хоногуудад ард иргэдийн сэтгэлийг шимшрүүлж байна. 2020 оноос хойш ажилласан Засгийн газар хүүхэд хамгааллын чиглэлээр нэг ч хуулийн төсөл өргөн барьж, оруулж ирээгүй. Гэр бүл, ахмад настнаа хамгаалах хуулийн төсөл ч өргөн бариагүй.
Өнөөдөр УИХ-ын дарга энэ асуудлыг онцолсон. Гэхдээ УИХ яг хүүхэд хамгааллын чиглэлээр хөтөлбөр гаргаад батлуулъя гэхээр нэг ч хөтөлбөр баталж өгдөггүй. Зөвхөн байшин барилга, хөшөө дурсгал, музей. Үүнийг АН удаа дараа шүүмжилж ирсэн. Одоо л гэнэт сэрсэн юм шиг хэсэг хүмүүс рүү асуудлыг чихмээргүй байна. төсөв батлагдаж байж Хүүхэд хамгаалдаг гэдгийг бид мэдэх ёстой.
Эрх баригчдыг харъя. Үнэхээр хүүхэд хамгаалах гэж байгаа бол төсвийг нь батлах хэрэгтэй. Өөрсдийнх нь нууцад оруулах, зээл тусламжийн төсвөө долоо хоногийн дотор баталдаг. Гэтэл хүүхдийн асуудлыг батлахгүй гурван жилээр хойшлуулдаг” гэв.