Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

"Ханжоу 2022" Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ДАШТ-ий мөнгө, "Жакарта 2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг ялснаар Монголын багийн анхны Алтан медалийг эх орондоо авчирлаа.
Ийнхүү Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй гурав дахь Алтан медальтан боллоо. Түүнээс өмнө Д.Отгондалай (Инчён 2014), Э.Цэндбаатар (Жакарта 2018) нар боксчдоос тивийн олимпод манлайлж байв.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо