Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрээр “Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарын ажлаас чөлөөлөгдөх өргөдөлд хариу өгөх, шинэ Засаг дарга томилох тухай асуудлаар хэлэлцлээ.
Нийслэлийн шинэ Засаг даргад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргад нэр дэвшүүлнэ. Ингэхдээ Х.Нямбаатар хотын дарга болохын тулд УИХ-ын гишүүн болон ХЗДХ-ийн сайд гэдэг албан тушаалуудаасаа бүрэн татгалзаж, хотын даргын үүрэг гүйцэтгэнэ.
Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлийн хурал болно. Энэ хурлаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэв.