Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллагад 2023 оны өчигдөр буюу аравдугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит тоотод үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт “Угаартсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 65 настай, эмэгтэй “Ц” болон 55 настай, эмэгтэй “А” нар нь хувийн цэцэрлэгийн галлагааны өрөөнд угаартсан байжээ.
Яаралтай тусламжийн эмч үзлэг хийж тус цэцэрлэгт байсан 12 хүүхдэд ямар нэгэн угаарын шинж тэмдэг илрээгүй, хоёр багшид угаарын хөнгөн шинж байгаад зөвлөгөө өгсөн байна.