ХҮН намын хуульчид Zyle Daewoo компанийг Солонгосын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг тус улсын Элчин сайдын яаманд хүргүүллээ.
НИТХ дэх ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “БНСУ-ын элчин сайдад УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын бичгийг хүргүүлж байна. энэ бичигт Улаанбаатар хотод үүсээд буй Daewoo компанийн автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар Монгол улсын сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар огцорсон үйл явдал болж байна. Энэ хэргийг монголын талаас улсын нууцад авсан, автобусны чанар нь хуучин байсан гэдэг гомдол их гарч байна. Энэ гомдлын дагуу бид Монголын ТЕГ, АТГ-т шалгуулахаар хүсэлт өгсөн. Бид өнөөдөр БНСУ-ын элчин сайдын яаманд хүсэлт хүргүүлж байна. Ингэхдээ БНСУ-ын Zyle Daewoo компани үнэхээр хил дамнасан луйврын, гэмт хэргийн чанартай ажиллагаанд оролцсон эсэхийг прокурорын газартаа хүсэлт тавьж, шалгуулж өгөөч. Энэ нь хоёр улсын хоорондын гэрээ, контракт хамтын ажиллагааны хүрээнд хийгдэнэ. Татвар төлөгчдийн мөнгө зүй бусаар ашиглагдсан байж болзошгүй үйлдэлд бид бүхэнтэй хамтран ажиллаач гэдэг хүсэлт хүргүүлж байна.
Алдаа гаргаад огцорсноор асуудал шийдэгдэх ёсгүй. Хамгийн гол нь хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Зөвхөн энэ асуудалд бус нүүрсний хулгай зэрэг бусад бүх хулгайн асуудалд хариуцлага хүлээлгэх ёстой. ХҮН нам тууштай тэмцэнэ” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.