Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-д 2024 оны төсвийн төслийг өргөн бариад байна.
“Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг анх удаа нийслэл, 21 аймгийн иргэд, олон нийтийн, мэргэжлийн, салбарын төлөөллүүдтэй уулзаж, ард иргэдийн саналыг авч, Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тусган иргэдийн оролцоог хангасан төсвийг боловсруулсан” гэж Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ.
Энэ удаагийн төсвийн гол зорилт нь хот, хөдөөгийн сэргэлт юм.
Ирэх жилийн төсвийн онцлох 10 арга хэмжээнд:
- Иргэдийн оролцоотой төсөв
- Хот, хөдөөгийн сэргэлт
- Инфляцтай уялдсан цалин, тэтгэвэр
- Байгалийн баялгийн өгөөжийг орон нутгийн хөгжилд
- Боловсруулах, баяжуулах үйлдвэрийг дэмжсэн татварын бодлого
- Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, үнэт цаасны зах зээлийг дэмжих
- Хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт
- Нийслэлийн бүтээн байгуулалт
- Дэлхийн стандартад нийцсэн үндэсний эмнэлгүүд
- Авто зам засвар, арчилгаа зэрэг багтжээ.