Б.Наранчулуун нь 2023 оны гуравдугаар сарын 18-нд “Хамрын хөндийн хорт хавдар”-тай гэж оношлогджээ. Хавдар тархиндаа тархсан учраас Монголд мэс засал хийх боломжгүй болсон тул өндөр зардлаар хагалгаанд орохоор 2023 оны тавдугаар сарын 18-нд Бүгд Найрамдах Энэтхэг улсыг зорьсон байна.
Өдөрт дунджаар 2000 долларын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд цааш үргэлжлүүлэн эмчлүүлэхэд мөнгө их хэрэг болж байгаа учраас монголын ард түмнийг сэтгэлийн хандив өргөхийг хүсэж байна.
Данс: Хаан банк
5033144369 /Б.Наранчулуун/
5166490704/ Т.Оюун-Эрдэнэ, эхнэр/
Утас: 88176427 /эгч Б.Наранчимэг/
Б.Наранчулууны эхнэр Т.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа “Монголын ард түмэндээ тусалж байгаа бүх хүмүүсдээ үнэхээр их баярлаж, талархсанаа илэрхийлж байна. Бид наймдугаар сарын 21-ээс эхлэн эмнэлэгт хэвтсэн бөгөөд наймдугаар сарын 28-нд толгойд шингэн үрэвсэл халдвар илэрсэн тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хагалгаанд орон үүнээс хойш жижиг, том шингэн гадагшлуулах хагалгаанд амжилттай орсон. Хоёр дахь гуурс тавих хагалгаа амжилттай болж бие сайжирч ярьсан үг ойлгож, гар барих, нүдээ аних, дохио зангаа ашиглан ойлгоцож байсан. “Миний хань хичээгээрэй. Ханьд нь ямар ч арга олдохгүй чиний бичлэг, зураг тавиад ард түмнээс тусламж гуйсан шүү” гэж хэлэхэд “Яаж байгаа юм бэ “гэсэн. Би хариуд нь “Чи энэ олон хүний ерөөл, энэ сайхан үг, хандиваар заавал босно шүү” гэж хэлээд, хүмүүсийн сэтгэгдлийг харуулсан юм. Тэр минь “За” гэж хэлээд, үнэхээр мундаг байсан.
Гэвч есдүгээр сарын 6-наас бие муудаж дахин удаа дараа хагалгаанд орж ухаангүй байсаар есдүгээр сарын 19-ны өдөр нүдээ нээсэн. Энэ өдрөөс толгойн шингэн багасаж, үрэвсэл намдаж байгаа ил гуурсуудыг авсан. Шаардлагатай дохиолдолд ашиглах дөрвөн гуурс толгойн арьс дотор суулгасан. Түүнийг одоохондоо авахгүй, аажмаар толгойн зураг харж байгаад авна гэсэн эмчийн шийдвэр гарсан. Бие нь хариу үйлдэл байхгүй нүдээ зөвхөн нээж байсан тул сэхээнд байх шаардлагагүй гэж есдүгээр сарын 25-нд энгийн тасагт орж хажууд нь байх боломжтой болсон.
Ард түмний хандивын мөнгө амжилттай цуглаж, эмчилгээг амжилттай явуулах боломжтой болсон ч “Болчихлоо” гээд санаа амрахад эрт байна. Хань минь эмнэлэгийн орон дээр сар гаран хэвтэж, тэр хэмжээгээр мөнгө өссөөр одоо дахин төлбөр төлөх боломжгүй болоод байна. Та бүхэн бидний гэр бүлд дахин туслаач. Одоо бие сайжирч байгаа энэ үед эмчилгээний мөнгө дуусаж, эм тарилга зогсох гээд үнэхээр хэцүү байна. Төлбөр мөнгө нэхэх үед маргааш төлнө, дараа төлнө гэсээр бага багаар төлсөөр хамгийн сүүлийн мөнгөө боломжоороо хийлээ.
Хамгийн том хүнд даваануудаа давсан учраас одоо жаахан хичээгээд эх орондоо очмоор байна. Хөл дээрээ босоход цаг хугацаа шаардана гэсэн дахиад хэр их мөнгө орох хэр хугацаанд эмнэлэгт байхаа мэдэхгүй учраас үнэхээр хэцүү байна. Нөхөр минь улсдаа 16 жил, би өөрөө 12 жил татвар төлсөн ч юу ч авч чадахгүй байгаадаа үнэхээр харамсалтай байна.
Бид та бүхний тусламжийг авч байгаа болохоор заавал хөл дээрээ босож эрүүл болсоноо заавал мэдэгдэх болно. Та бүхэн надад дахин туслаад олон хүнд хүргээд, туслаад өгөөч гуйж байна” гэж бичжээ.
Данс: Хаан банк
5033144369 /Б.Наранчулуун/
5166490704/ Т.Оюун-Эрдэнэ, эхнэр/
Утас: 88176427 /эгч Б.Наранчимэг/