Монгол Улсын баг тамирчдад амжилт хүсэн, үдэж өглөө
Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, XX зууны манлай улс төрч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд өөрийнх нь гэрт олон удаа хутгалж, онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн байдаг.
Хэрэг явдлаас гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудаж байлаа. Түүний дурсгалд зориулж 1999 онд уран барималч Б.Дэнзэн түүний хөшөөг бүтээж байжээ.
Түүний хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”, “Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай” гэсэн үгс өнөөг хүртэл монголчуудын зүрх сэтгэлд хоногшин үлджээ.