Улсын Их Хурлын намрын чуулган өнөөдөр эхэллээ.
Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын мал өсөх тусам малчингүй,бэлчээргүй, цөлжсөн, үржил шимгүй, үр ашиггүй, эсрэгээрээ хор хөнөөл нь нөхөж баршгүй хэмжээнд хүрэх хачирхалтай гажуудалд автаж байна гэж гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид дүгнэж байна. Япончууд “Технологи бол бидний хөгжил” гэж тодорхойлоод, төрийн зохицуулалтаар хэрэгжүүлсэн бол Израйлчууд хөдөө аж ахуйг хөгжлийнх нь боломж гэж хараад, хоёул өндөр хөгжсөн шиг монголчууд бид ухдаг баялгийн нөөцөө ашиглан, ургуулдаг баялгийн салбар буюу хөдөө аж ахуйн салбараа босгох цаг иржээ. Энэ нь бидэнд тийм ч хол салбар биш юм. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй хот, хөдөөгийн сэргэлт хөтөлбөр төслийг хөдөө аж ахуйн сэргэлттэй уялдуулж хэрэглэх шаардлагатай.
Бид дандаа саар бус олон сайн үзэгдлийн эхлэл дээр байна. Эдийн засаг тэлж, экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, валютын нөөц дөрвөн тэрбум доллар давлаа. Нэг хүнд оногдох ДНБ 5000 долларт хүрсэн нь бодит үр дүн гэхэд эргэлзэх хэрэггүй. Бид шинэ тогтолцооны анхны сонгуулийн нүсэр бэлтгэлийг базаах болно. Цоо шинэ сорилтууд биднийг хүлээж байна. УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл хахуулийг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой.
Худал хуурмаг, хулгай луйвар тав алдалгүй танигдаж байна. УИХ-ын эрхэм гишүүд авлигын эсрэг тууштай тэмцэж, нэгдэж ажиллахыг хүсэж байна" гэлээ.