Тангарагтны шүүхээс 1996 онд алдарт реппер Тупак Шакурын амь насанд хүрсэн хэрэгт Дуан Кит Дависыг холбоотой гэж үзсэн талаар Лас Вегасын эрх баригчид мэдэгдлээ. Өдгөө 60 настай түүнийг албаныхан баривчилсан байна. Тупак Шакур 1996 онд боксын тоглолт үзээд гарч явахдаа бусдын гарт хорлогдож, цаг бусаар амиа алдсан байдаг. Тэрбээр 25 настай байсан юм. Энэ хэргээс хойш өдийг хүртэл олон нийт маш олон таамаглал, маргааныг үүсгэсээр ирсэн.
Эрх баригчдын мэдээлснээр Дуан Кит Дависын үеэл дүүд халдлага тохиолдсон тул хариуг нь Тупакаас авах болсон гэсэн юм. Хэрэг гардаг өдөр тэрбээр Тупакыг удаан хугацаанд хүлээж, зэргэлдээх машинаас дөрвөн удаа буудсан гэжээ. Тупак шархаа дийлэлгүй зургаан хоногийн дараа нас барсан юм.
Лас Вегас хотын цагдаагийн газрын шериф Кевин МакМахилл хэвлэлийн бага хурал дээр "27 жилийн турш Тупак Шакурын гэр бүл шударга ёсыг хүлээсэн. Мөрдөн шалгах ажиллагаа 1996 оны есдүгээр сарын 7-ны шөнө эхэлсэн. Өнөөдрийг хүртэл тоо томшгүй хүн хэдэн арван жил ажилласан” гэж хэлжээ. Хэргийн талаар албаны хүний хэлснээр Калифорни мужийн Комптон хотод байрладаг хоёр гэмт бүлэглэлийн хооронд мөргөлдөөн үүсэж, улмаар Тупакын аллага "өшөө авах" зорилготой халдлага болсон гэжээ.
Эх сурвалж: CNN