БНСУ-ын дуучдын “хамгийн шилдэг” нэг хувийн 2021 онд хүн тус бүрийн олсон орлого дунджаар 4.62 тэрбум ам.доллар буюу 3.4 сая ам доллар байжээ. Энэ нь тухайн ондоо тус улсын бүх дуучдын олсон нийт орлогын 70 орчим хувийг бүрдүүлж байна.
Тодруулбал, 2021 онд 7720 дуучин нийлээд 515.65 тэрбум воны орлого олсон нь дуучин тус бүр 66.79 сая ам.долларын орлого олсныг илтгэнэ гэж БНСУ-ын Үндэсний татварын албанаас нэгтгэж, танилцуулжээ.
Харин тэднээс хамгийн шилдэгт тооцогдох нэг хувийн орлого нийлээд 355.57 сая ам.долларт хүрсэн байна. Шилдэг нэг хувьд тооцогдох уран бүтээлчдийн орлого дунджаар 2018 онд 3.45 тэрбум вон, 2019 онд 2.25 тэрбум вон, 2020 онд 1.76 тэрбум вонд үнэлэгдэж байсан.
Харин тус улсын жүжигчдийн шилдэг нэг хувь буюу 160 жүжигчин 2021 онд нийт 382.9 тэрбум воны орлого олсон нь нийт жүжигчдийн орлогын 48.6 хувийг бүрдүүлжээ.
БНСУ-ын энтертайнмент салбарт дуучид, жүжигчдийн үзүүлж буй эдийн засгийн нөлөө хамгийн их байгаа аж.
Эх сурвалж: YONHAP