
Ногоон автобусны асуудлаар Тэнүүн огоо компанийн удирдлагууд болон БНСУ-ын “Zyle Daewoo” компанийн удирдлагууд мэдээлэл өгч байна.
Монголынхоо ард түмэн болон Улаанбаатар хотын иргэдээс Тэнүүн-Огоо компанийн удирдлагууд бид уучлал гуйж байна. Төслийг унагаахын тулд улстөржсөн асуудал зөндөө л гарсан. Гэхдээ энэ талаар яримааргүй байна. Манай компани өнгөрсөн 22 жилийн хугацаанд нэг ч удаа улсын тендэрт орж үзээгүй байсан. Оператор компанийн инженерүүдийнхээ үгээр, олон улсын стандартыг барьж, зүтгэж явж байна. Daewoo автобусыг худалдаж авсан нь шалтгаантай. Өнөөдөр Солонгосоос ирсэн захирал бол 2009 онд Засгийн газар 400 автобусыг Солонгосоос худалдаж авах үед мөн удирдлагаар хангаж ажиллаж байсан. Одоо Zyle Daewoo компанийнхаа захирлаар нь ажиллаж байгаа.
Алдаа мадаг байна. Будагны л асуудал байна. Автобусаа татаж ав гэдэг шаардлагаа бид хэлчихсэн байгаа. Эдний компани манай улсад зах зээлийн үнээсээ 30 хувиар хямдруулж өгч байгаа. Манайхан 400 саяар авч байгаа гэж яриад байгаа. Тийш биш. 336 саяар авч байгаа. Бид автобусаа буцааж тат” гэдэг шаардлага тавьж байгаа” гэв.
Харин Солонгосын талынхан мэдэгдэхдээ “Бид автобусаа яарч үйлдвэрлэсэн болохоор жижиг сажиг алдаа гаргасан. Гэхдээ том алдаа байхгүй. Итгэмээргүй хуурамч мэдээ тархаж байна. Бид автобусныхаа алдаанд уучлал гуйсан. Автобусаа эргүүлэн татаж шинэчилнэ” гэдгээ зарлаж байна.
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫГ ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА.