Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хуучин автобус Монголд нийлүүлсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа БНСУ-ын Zyle Daewoo компанийн захирал өнөөдөр Монголд иржээ. Тэрээр 16 цагаас Тэнүүн огоо компанийн байранд хэвлэлийн хурал зарлаж, автобус худалдан авсантай холбоотой мэдээлэл өгөх юм байна.
Манай улс нийтийн тээврийн шинэчлэл хийх хүрээнд БНСУ-аас тус бүр нь 400 сая төгрөгийн өртөгтэй автобус оруулж ирсэн. Гэхдээ Солонгосын хуучин автобусыг нууц гэрээгээр худалдаж аваад, Тайваньд засварлан сэлбэж оруулж ирсэн гэдэг асуудал хүчтэй яригдаж буй.
Хотын дарга Д.Сумъяабазар автобусны 300 гаруй тэрбумын гэрээг нууцалсан нь мөнгө угаалт явагдав уу гэж хардахад хүргээд байгаа юм.