Нийслэлийн удирдлагууд нууц гэрээ нэрийн доор, хуучин автобусыг өндөр дүнтэй оруулж ирсэн асуудал энэ 7 хоногт хүчээ авлаа. Тус бүр нь 336 сая төгрөгийн үнэтэй, DAEWOO маркийн 600 автобусыг нууцалж байгаад оруулж ирсэн тэд арай мөнгө угааж байгаа юм биш биз?
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулахын тулд автобусны парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэн. Гэхдээ хотын дарга бүх гэрээгээ нууцалж байгаад өөрөө идэж ууж, халаасаа зузаалав уу гэдэг энд байгаа юм. Хотын дарга Д.Сумъяабазар яагаад буруутай вэ гэдэг үндэслэлийг тайлбарлая.
- Хэрвээ Нийслэлд шинэ автобус худалдаж авахаар бол Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуульд зааснаар нээлттэй, ил тод, тендэр зарлах ёстой. Гэтэл автобус худалдаж авахыг ажлыг нууцын зэрэглэлд оруулж байгаад Солонгосоос олон тооны автобус оруулж ирлээ. Ингэснээрээ олон хууль тогтоомжийг зөрчиж, дур зоргоороо авирлалаа.
- Хоёрдугаарт, БНСУ-ын DAEWOO компаниас 336 саяар худалдаж авсан гэх автобусуудыг гагнаж, будсан, засварласан, эрэг боолт дутуу. Бүр арлын дугаараар нь шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн гэж гарч байгаа тухай ХҮН намынхан зарлалаа. Хэрвээ энэ бүгд үнэн бол Д.Сумъяабазар хамаг юмаа нууж хав дарж байгаад, хуучин автобусыг шинэ гэж хэлээд оруулаад ирчхэж.
Энд яригдаж байгаа нэг сэжигтэй, ноцтой асуудал нь, “Хуучин автобусыг нууц гэрээгээр оруулж ирлээ гэдэг асуудал хүчээ авангуут хотын дарга ярьсан хэлснээ булзайруулж эхэллээ. Хотын дарга энэ сарын дундуур мэдэгдэл хийхдээ “Бид 318 тэрбум төгрөгөөр автобус худалдаж авах гэж байгаа. Хугацаа хожихын тулд энэ асуудлыг төрийн нууцад оруулсан” гэж өөрөө хэлж байв.
Харин Нийслэлийн холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэлсэн ярьснаасаа өөр юм ярьж “Тагнуулын байгууллагаас зөвлөмж ирсний дагуу бид автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Төрийн нууцад арай ч оруулчхаагүй ээ” гэж мэлзлээ. Үүгээрээ тэд, буруутай, бантаж байгаа гэдгээ баталсан юм.
Хуулийг том багагүй, дээр дооргүй мөрдөх гэж баталдаг. Гэтэл хотын дарга нь хэдэн зуун тэрбумын гэрээг нууц нэрийн доор өөртөө ашигтайгаар эргүүлж, мөнгө угаах хэрэгсэл болгож байна. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нар гэрээгээ хав дарж нууцалчихаад ах дүүс, эргэн тойрныхондоо давуу эрх олгосон уу? Жил бүр түгжрэлийг бууруулах нэрээр 420 тэрбум төгрөг батлуулж авч байгаа тэд энэ мэт татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаасаар байх уу? Хуулиийг нь сануулж, тэднийг огцруулахаас өөр арга үлдсэнгүй.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.