Нийслэлийн удирдлагууд нууцын гэрээгээр, хуучин автобус оруулж ирсэн гэдэг асуудлыг ХҮН хөндөж тавьсан. Тэгвэл Нийслэлийн удирдлагууд энэ асуудлаар тайлбар өглөө. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам “Автобус худалдан авах асуудал нь үндэсний аюулгүй байдалтай хамааралтай юм байна" гэсэн агуулгатай бичгийг Тагнуулын Ерөнхий Газраас НЗДТГ-т зөвлөмж болгон ирүүлсэн байдаг.
“Автобусны бүрэн бүтэн байдал алдагдаж, иргэд -40 хэмийн хүйтэнд 40 минутаас дээш хугацаагаар хүлээх тохиолдол их байна. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Иймээс ТЕГ-аас Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 3.4-т хамааруулах нь зүйтэй гэх зөвлөмжийг ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах үйл ажиллагааг явуулсан” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.