Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шинэ намын удирдлагууд өнөөдөр /2023.09.29/ 11.00 цагт “Зууны мэдээ” мэдээллийн төвд дараах гурван асуудлаар мэдээлэл өглөө. Үүнд:
1. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон төр, хувийн хэвшлийн хамтарсан бүлэглэлүүдийг зарлаж, хариуцлага тооцох асуудлаар УИХ-д шаардлага хүргүүлж байна.
2. “Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийг хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.
3. Эдгээр шаардлагын хүрээнд 10 дугаар сарын 03-ны мягмар гарагт 11-15 цагийн хооронд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.
Видеог дээрээс үзнэ үү.