Нийслэлийн удирдлагууд хуучин автобусыг өндөр үнээр худалдаж авсан байж болзошгүй баримтууд ил боллоо. Энэ асуудлаар Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд мэдээлэл өглөө.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр, “Гурвалжингийн гүүрний урд талд байдаг автобусны бааз дээр очиж үзлээ. Уг ногоон автобус нь дизель хөдөлгүүртэй. Тус бүр нь 336 сая төгрөгийн өртөг бүхий, DAEWOO маркийн 600 автобус орж ирсэн. “Тэнүүн огоо” компанийнхан энэ автобусаа сонгон шалгаруулалтаар авсан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл бид газар дээр нь очиж танилцахад хуучин автобус байж болзошгүй байна.
Хуулиараа нээлттэй тендэр зарлаж автобус худалдаж авах ёстой. Гэтэл төрийн нууцад оруулж байгаад худалдаад авчихлаа. Мөн хуучин автобусыг засаж, сэлбэсэн байдалтай байна. Тэгсэн мөртлөө шинэ автобус оруулж ирлээ гэж тайлбарлаж байна. Хөдөлшгүй баримтуудыг зургаар үзүүлье.
- Ногоон автобусыг арлын дугаараар шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн гэдэг мэдээлэл гарч ирж байна.
- Хаалганы болон арын хэсэг нь зэвтэй байсан.
- Автобусны доод хэсгийг маш олон нүхэлсэн, эрэг боолт дутуу байна.
- Автобусыг бохир буюу үйлдвэрлэлийн бус, гар аргаар угсарсан байдал харагдаж байна.
- Гэрэл дохио зэрэг бүх зүйлээ суурилуулсны дараа будаг хийсэн автобус байна” гэлээ.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.