Дорнод аймагт сураггүй алга болсон долоон настай хүүгийн цогцсыг олсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүнийг энэ сарын 25-наас хойш эрэн хайж байсан юм. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр “Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг тус аймгийн төв Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон. Аймгийн цагдаагийн газар хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагааг хийж байна. Уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг шалгаж эхэлсэн. Эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна” гэлээ. Нэмж мэдээлэхэд сураггүй болсон хүүг хойд эцэг нь хөнөөгөөд, дэрсэн дунд нуусан байсан гэх мэдээлэл ч гарч байна.