Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг өнөөдөр нээхээр болсон талаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээллээ. Тэрээр “Зайсангийн чиглэлийн 225 метр хос гүүрний зорчих урсгалыг өнөөдөр нээнэ. 55 жилийн дараа үндэсний компани төсвийн эх үүсвэрээр барьж ашиглалтад оруулж байгаа нь энэ юм. Тус гүүрний одоогийн нэвтрүүлэх чадвар нь хоногт 22,000 машин бол гүүр хос болсноор 35,000 машин болж, нэвтрэх чадвар улам нэмэгдэнэ” гэв.