Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг шүүгдэгч Б.Ганхуягийг суллах боломжгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, цагдан хориог хэвээр үлдээлээ.
Шүүх хурлын эхэнд түүний өмгөөлөгч Б.Ганхуягийн даралт унаж, цус харвалтын эхний шинж илэрч байгаа учраас цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг гаргасан. Гэвч Улсын яллагч “Эрүүл мэндийн хувьд хорих 461 дүгээр ангиас холбогдох албан бичгийг шүүхэд хүргүүлсэн байгаа. Үүнд дурдагдсанаар "тухайн хоригдогч этгээдийн биеийн байдал хэвийн байна" гэсэн агуулгатай албан бичиг ирсэн. Ийм учраас эрүүл мэндийн шалтгаанаар түүнд авсан арга хэмжээг өөрчлөх үндэслэлгүй байна” гэсэн юм.