Холливудын зохиолчид 5 сар үргэлжилсэн ажил хаялтаа өндөрлөв. Америкийн Зохиолчдын Эвлэл бүх гишүүд нь ажил хаялтыг дуусгахыг дуу нэгтэйгээр дэмжсэн гэдгийг мэдэгдсэн юм.
Тус эвлэлийн 11,500 гишүүн тун удахгүй цалингаа нэмэгдүүлэх, хиймэл оюунаас кино урлагийг хамгаалахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Тэдэнд дээрх асуудлуудтай холбоотой гурван жилийн гэрээ байгуулах санал хэдийн ирсэн байгаа юм. Холлиудад мөн жүжигчид ба кино студи, продакшнуудын хооронд маргаан ид өрнөж байгаа. Зохиолчдын жагсаалын хувьд, энэ оны 5-р сарын 2-нд эхэлсэн бөгөөд “Дэлгэцийн жүжигчдийн эвлэл”-ийн гишүүд 7-р сарын 13-нд нэгдсэн нь Холливудад сүүлийн хэдэн арван жилд болоогүй хамгийн урт ажил хаялт болсон юм.
Тэд кино урлагийн салбар дахь цалин хөлс, хиймэл оюуныг ашиглах асуудлыг зохицуулахыг шаардаж буй. Милкен хүрээлэнгийн эдийн засагч Кевин Клоудены тооцоолсноор уг ажил хаялт АНУ-ын эдийн засагт 5 тэрбум долларын хохирол учруулсан байгаа аж. Үүнээс болж Америкийн шилдэг телевизийн цуврал, шоу гэгдэх “Billions, The Handmaid's Tale, Hacks, Severance, Yellowjackets, The Last of Us, Stranger Things, Abbott Elementary” болон өдрийн болон шөнийн хэд хэдэн ток шоунууд хаагдсан. Тэдний зарим нь эргэн хийгдэж эхлэх төлөвтэй байна. Энэ долоо хоногийн эхээр зохиолчид студийн удирдлагуудтай урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: BBC