“Супер Боул”-ын нээлтийг эхлүүлнэ гэдэг тухайн уран бүтээлчийн нэр хүнд, чансааг илтгэдэг гэж олон нийт үздэг.
Жилээс жилд АНУ-ын хамгийн шилдэг уран бүтээлчид “Супер Боул”-ын нээлтэд уран бүтээлээ толилуулж, олон нийтийг гайхшруулсаар ирсэн. Тэгвэл дараа жилийн “Супер Боул”-ын нээлтээр “Р энд Би” дуучин Ашер уран бүтээлээ толилуулахаар болжээ. 2024 оны 2-р сарын 11-нд болох нээлтийг CBS шууд дамжуулах юм байна. “Мөрөөдлөө биелүүлж, энэ том тайзан дээр хувь завшаан олдсонд маш их талархаж байна. Би та бүхний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй Ашерыг харуулах болно” гэж дуучин шүтэн бишрэгчдэдээ хандан хэлжээ.
Хамгийн сүүлд 2023 онд дуучин Риана тус үндэсний тэмцээний нээлтийг хийсэн бол түүний өмнө хип хопын домогт одууд болох Др.Дре, 50 цент, Эминем, Снүүп Дог тэргүүтэй репперүүд уран бүтээлээ мөн толилуулж басйан юм.
Эх сурвалж: VARIETY