БНХАУ-ын Ханжөү хотноо Азийн XIX наадам болж буй. БНСУ-ын алдарт теннисчин Квон Сүн Ү тоглолт дууссаны дараа гар барихаас татгалзаж, бухимдлаа илэрхийлжээ.
Тодруулбал, Ханжөүгийн Олимпын Спортын төвд болсон теннисийн эрэгтэй ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн тоглолтод дэлхийн чансаагаараа 112-т бичигдэж буй Квон Сүн Ү Тайландын 636 дугаартай Касидит Самрежд 3:6, 7:5, 4:6 гэсэн харьцаатайгаар хожигдсоны дараа цохиураа хугалж, гар барихаас татгалзсан аж.
Тэрбээр энэ тоглолтын улмаас медалийн төлөөх тоглолтод орж чадахааргүй болсон юм. Өдгөө 25 настай Солонгос тамирчныг алтан медалийн эзэн болно гэсэн хүлээлт олны дунд үүсээд байсан. Гэвч тэрээр талбайгаас гарах хүртлээ зогсолтгүй цохиураа газар савж байсан бол түүний эсрэг тоглосон Касидит Самрежд баяр хүргэсэн олонд бөхийжээ. Түүний ёс зүйгүй үйлдлийг Солонгосын спорт сонирхогчид, үзэгчид буруутган зэмлэж байна. Солонгосын теннисний холбооноос дараа нь Квон Тайландын тамирчнаас уучлалт гуйсан гэдгийг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: YONHAP