Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хүний амь хөнөөж, шүүхээс 11 жилийн ял авсан Б.Махбалыг магадлангаар суллажээ. Тэрээр 2018 онд ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа тус яамны дотоод аудитын газрын даргын аминд хүрсэн. Тэгвэл түүнийг Багануурын хорих ангиас хугацаанаас нь өмнө суллаад байна. Ингэхдээ:
Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 2, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх ялтныг эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих журмыг үндэслэжээ. Өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулж чадсан гэж үзсэн байна.
Тэрээр мөн ял эдлэх хугацаандаа хөгжлийн банкны шүүх хуралд яллагдагчаар татагдан оролцож байсан юм.