Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, улсын арслан М.Бадарчийн бүх давааг хүчингүйд тооцож, цолыг нь хураах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар болжээ. Түүнчлэн, барилдах эрхийг нь 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал буюу дөрвөн жилээр хасахаар шийдвэрлэсэн байна.
Түүнийг бүх давааг хүчингүйд тооцсоноор:
Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин
Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага
Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан
Улсын гарди Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна. Мөн Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор болжээ.