Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны айлд 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт нэг дор 4 хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх шаардлагатай.
Мөн угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ