БНСУ-д ажиллахаар очсон иргэн амь насаа алдсан асуудлаар талийгаачийн эгч А.Болормаа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр “Миний дүү БНСУ-д Ким Мин Сог гэх захиралтай хүлэмжийн компанид ажилладаг байсан.
Удирдлагууд нь эхэндээ цалингаа өгдөг байсан ч сүүл рүүгээ өгөхөө больсон. Манай дүү 2021 оны тавдугаар сарын 29-нд захирал цалингаа өгөхгүй байна. Би гэртээ байна гэж ярьсан. Үүнээс хойш зургаадугаар сарын 8 хүртэл холбоотой байсан. Маргааш нь буюу зургаадугаар сарын 9-нд холбоогүй болсон. Ингээд ажилчдын өрөөндөө нас барсан байдалтай олдсон. Дүүгийн маань цогцост зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээ хийсэн. Солонгосын шүүхээр хэргийг шийдүүлэхээр хоёр удаа явлаа. Гэвч авч хэлэлцээгүй.
Бидний сэжиглэж байгаа гол шалтгаан нь Солонгос захирал нь өмнө нь гурван хүнтэй нийлж, дүүг минь зодож байсан. Тэр захирал нь дүүг минь гэрийнхээ хажууд байрлуулж, байнга ажилд авч явдаг байсан. Дүү минь захирлаасаа ажлын хөлс болох 12 сая воныг аваад л ирэх хүсэлтэй байсан шүү дээ. Гэтэл учир битүүлгээр нас барсанд үнэхээр гомдолтой байна. Солонгост очиход Монголын консул надад огт туслаагүй. Би тэнд хоёр жил байхдаа ариун цэврийн өрөөнд хүртэл зодуулсан” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.